Thursday, April 13, 2017

Ямар өвчний үед болохгүй вэ?
Цочмог эхэлж өндөр халуурах, гэдэсний халдвар, шар зэрэг бүх төрлийн халдварт өвчнүүд, хортой ба хоргүй хавдрууд, сэтгэцийн гүнзгий хямрал солиорол, судас хатуурах ба өргөсөх өвчний хүндрэлтэй үе, ялангуяа цусны бүлэгнэлт ихсэх хандлагатай бол бариа засал хийхгүй
Улс үндэстэн бүрт өөр өөрийн онцлогтой олон төрлийн бариа байдаг.
Энэ удаа заримаас нь танилцуулахаар бэлтгэлээ.
Хятад бариа засал: Хятад бариа олон янз байх боловч хамгийн их дэлгэрсэн нь цэгийн бариа засал юм. Одоогоос мянга гаруй жилийн өмнө хятад эмч Кан-Фу цэгийн барианы тухай ном бичиж байжээ. Цэгийн бариа заслын онцлог бол хүний биеийн хий гүйдэлтэй холбоотой байдаг. Хий гүйдэл дамжих зам нь нүдэнд үл үзэгдэх нарийн суваг бөгөөд тэдгээр нь гадаад орчинтой тусгай цэгүүдээр харьцдаг. Энэхүү биологийн идэвхтэй тусгай цэгүүдийг олж бариа хийснээр биеийн хий гүйдлийг тэнцвэржүүлэн өвчин эмгэгийг засах боломжтой болохыг эртний мэргэд олж тогтоож олон зуун мянган жил хэрэглэсээр ирсэн бөгөөд энэ одоогийн шинжлэх ухаанаар ч бас үгүйсгэж болохгүй байгаа зүйл аж.
Солонгос бариа засал: Солонгос бариа олон төрөл байх боловч Су-джок хэмээх бариа нэлээд дэлгэрсэн. Су гэдэг нь гар сарвуу, джок гэдэг нь хөл тавхай гэсэн үг аж. Монголчилбол 4 талийн бариа гэсэн утгатай. Солонгосчууд гарын алга сарвуу, хөлийн ул тавхай нь хүний бүтэн биеийн жижгэрүүлсэн хэлбэр гэж үздэг. Солонгос бариа хийхдээ цэгийн барианы аргыг хэрэглэх боловч эхлээд заавал сонгомол барианы аргаар алга сарвууг нийтэд нь бариад дараа нь аль эрхтэн, цул, савтай холбоотой зовиур шаналгаатай байна, түүнтэй холбоотой цэгүүдийг олж цэгийн бариа хийдэг аж.
Энэтхэг бариа засал: Энэтхэгчүүд толгойн болон тавхайн бариагаар алдартай. Хөлийн ул тавхайд хүний биеийн бүх эрхтэн, цул сав орнууд байдаг гэж үздэг. Эрхтэн гэдэг нь нүд, чих, хамар, хэл, арьс. Цул гэдэг нь зүрх уушиг элэг дэлүү бөөр. Сав гэдэг нь ходоод, гэдэс, олгой, цөс, давсаг, самс. Самс гэдэг нь эмэгтэйд умай, эрэгтэйд төмсөг. Орон гэдэг нь толгой хүзүү, нуруу ууц зэрэг тодорхой хэсэг газруудыг хэлнэ. Монголчууд ч хөлийн уланд хүний биеийн бүх цэгүүд байдаг гэж үзэж хөл нүцгэн явахыг бариа гэж үздэг байжээ.
Япон бариа засал: Японд төдийгүй дэлхийн үлс орнуудад нэлээд өргөнөөр түгэн дэлгэрсэн нь Шиатсу. Монголчилвол даран барих гэсэн утгатай. Шиатсуг хийхдээ сонгомол барианы арга болон цэгийн барианы аргыг хослуулж хийдэг байна.

No comments:

Post a Comment

Зүрхний шигдээс

Зүрхний шигдээсийн гол илрэл нь цээжээр хатгах юм. Бахтай адил боловч арай хүчтэй өвдөлт юм. Зарим хүмүүс бахтай биш мөртлөө зүрхний шигдэ...