Ховд аймгийн Чандмань сум нь Монголын баруун хэсэгт оршино. Ховд аймаг нь олон үндэстэн, ястнаас бүрдсэн сумдтай бөгөөд Чандмань сум нь халх ястны сум юм. Мөн халх сумд болох Дарви, Цэцэг сумдын хамтаар хуучин Засагт хан аймагт харъяалагдаж байсан. Чандмань сум нь Жаргалант хайрхан, Бумбат хайрхан хэмээн нэрлэгдэх нутгийн ард иргэдийн шүтээн болсон 2 том уултай. Чандмань сум нь хөөмийгөөр Монголдоо төдийгүй дэлхийд алдартай юм. СУМЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА
Тус суманд анх 1920 онд “Түмт”-ийн хошуу, 1923 онд Чандмань сумыг эмхлэн байгуулж, 1925 онд Чандмань сумын тамгын газар Баянхайрханд байгуулагдсанаар нутгийн захиргаа үүсэн хөгжжээ. 1925 онд МАХН-ын үүр Эд хэрэглээний хоршоо, 1927 онд МХЗЭ-ийн үүр, 1937 онд Хүн эмнэлэг, 1940 онд сургууль, 1939 онд Мал эмнэлэг, 1990 онд МоАН, МСДН-ын үүр, 1993 онд МҮАН, 1999 онд МАШСН-ын бүлгэм, 2000 онд Ардчилсан нам тус тус байгуулагджээ. Хуучнаар Засагт хан аймгийн Дархан бээсийн хошуунд харьяалагддаг. Тус сум одоо 6 багтай, 714 өрхтэй, 2888 хүн амтай, 179913 толгой малтай тэмээ 2444, адуу 6464, үхэр 6198, хонь 70558, ямаа 94250.(2012 оны статистик мэдээгээр) 12 жилийн сургууль, Цэцэрлэг, Хүн эмнэлэг, Банк-2, Холбоо, Цаг уур, Соёлын төв, Эрчим хүч, 35 аж ахуйн нэгж, ШТС-4, Бизнесс-Энкубатор төв цогцоороо /14 нэр төрлийн цех/ дэлгүүр, ТҮЦ, гуанз, ундааны цех, талх нарийн боовны цех -3 тус тус ажиллаж байна.Хүн амын тоогоор Ховд аймгийн 17 сумаас 10-д, газар нутгийн хэмжээгээр 4-д ордог ба хүн амын 99 хувь нь халх үндэстэн, 1 хувь нь өөлд, захчин, дөрвөд, мянгад үндэстэн амьдран суудаг.
МАНАЙ АЛДАРТНУУД
Монгол улсыг харийн түрэмгийлэгчдээс хамгаалах үйл хэрэгт гарамгай гавьяа байгуулсан УЛСЫН БААТАР Баянбалын ТЭГШЭЭГИЙН эх нутаг бол Чандмань сум юм.
Тус сумаас ардын хувьсгалын партизан Ж.Бямбадорж, Б.Ширчинхүү, Б.Гавал, Ц.Гомбо, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Д.Лувсандамба, Ө.Баасанжав, Байлдаанд болон зэвсэгт тулгаралтанд биеэр оролцож явсан ахмад дайчин Я.Бат, З.Гончиг, Д.Дагва, Д.Сэрээтэр, Б.Чимэддорж, Б.Дагвадорж, З.Дагважанцан, М.Гэндэн, Д.Лханаа, Г.Түдэв, Ц.Данаажав, Б.Дашдондов, Б.Лхүндэв, С.Бэгз, Б.Батзундуй, Гончиг, Самбуу,Ц.Буузай нарын 50 гаруй ахмад дайчид бий.
Хөдөлмөрийн баатар хоньчин Р.Чадраабал, Гавъяат малчин Д.Лхагва, Улсын аварга малчин С.Базардарам, Ж.Гончиг, Г.Дамдиндорж, Б.Лхагвацэрэн, “Улсын сайн” малчин Даш, Ц.Бямбаа, Д.Дашням Б.Содномжанцан, Ж.Дулам, Р.Цэндсүрэн, Д.Сундуй, А.Энхтайван нарын олон сайчууд, Монгол улсын заан Ч.Бямбадорж, Ч.Батзориг, начин Б.Батхуяг, И.Мөнхбаатар, Н.Батзаяа, Ч.Цогбаяр, Б.Заяамандах нарын хүчтэнгүүд, Хүний гавьяат эмч Ц.Даваахүү, гавъяат жүжигчин Д.Сундуй, Л.Цэрэнпил, П.Ганбат, Н.Сэнгэдорж, Ч.Туул, Д.Лувсандаш, Төрийн соёрхолт Б.Балжинням, гавъяат тамирчин Ц.Цогтбаяр, Доктор С.Жанцан, Дэд доктор Ш.Жигжидсүрэн, Д.Дамба, С.Лхүндэв, М.Бадарч, С.Дорж, С.Мягмарсүрэн, С.Шар нарын эрдэмтэдтэй. Хошууч генерал Ю.Жаргал, Сайд асан Г.Нямдаваа, УИХ-ын гишүүн Ц.Дамиран, Зохиолч С.Гончиг, Ү.Даваасүрэн, М.Тогмид, О.Жадамбаа, Т.Сэр-Од, Зураач А.Баасанхүү, нэрт дуучин Ц.Ившинноров, Соёлын гавьяат зүтгэлтэн нэрт хөөмэйч, магтаалч Д.Цэрэндаваа, улсын тэргүүний агент Д.Чадраабал нарын олон арван алдартнуудтай
No comments:
Post a Comment