Wednesday, May 3, 2017

Зүрхний шигдээс

Зүрхний шигдээсийн гол илрэл нь цээжээр хатгах юм. Бахтай адил боловч арай хүчтэй өвдөлт юм. Зарим хүмүүс бахтай биш мөртлөө зүрхний шигдээс болох тохиолдол байдаг. Зүрхний шигдээсийн  үед ухаан алдах, амьсгаа давчдах гэх хэдэн тодорхой шинж тэмдэг байдаг.
Ахмад настай хүмүүс болон чихрийн шижин өвчтэй хүмүүсийн цээж өвдөхгүй байх тохиолдол байдаг. Иймээс зүрхний  шигдээсийг Зүрхний цахилгаан бичлэгээр оношлох хэрэгтэй.
Өнөө үед зүрхний шигдээсийг эмчлэх арга олдоогүй байна. Эм хэрэглэж нарийссан зүрхний судасыг тэлж болно. Зүрхний шигдээс болсоны дараа яаралтай хагалгааны болон хагалгааны бус аргаар  зүрхний судасны өөрчлөлтийг олж анагаах хэрэгтэй.
Нэгэнт муу зүйл болоод өнгөрсөн учраас цааш үргэлжлүүлэн хийж байсан зүйлээ хийх хэрэгтэй. Одоо таны хувьд амьралынхаа хэв маягийг өөрчлөх цаг иржээ. Хэрвээ та зүрхээ сайн хэмжээнд нь  барихгүй бол зүрхний өвчин нэмэгдэх болно.
Зүрхний шигдээс болсны дараа их сэтгэл санаагаар унах хэрэггүй. Эдгэрч, сэтгэл санаа өөдрөг байхад жаахан хугацаа л хэрэгтэй. Үүний тулд та эмчийн зөвлөгөөг дагаж, зүрхээ эрүүл байхад л  анхаарах хэрэгтэй. Таны өмнө олон сайхан, эрүүл амьдрах жилүүд байна.
Их олон хүмүүс зүрхний шигдээсийн дараа муу мэдрэмж төрөх болсон хэмээн хэлдэг. Эдгээр мэдрэмж энгийн үзэгдэл бөгөөд ойлгож болох юм.
  • Үхэх, цээж өвдөх /ажил хийж чадахгүй байх гэх мэт/ зэргээс айх
  • Болсон явдлаас хойш уур уцаартай болох
  • Мөн амьдрал дууслаа, эргэж хэвэндээ орж чадахгүй, бусад хүмүүс сул дорой гэж бодно хэмээн сэтгэл санааны дарамтанд орох
  • Зөвхөн та таны ойр дотны хүмүүс мөн адил зүрхний шигдээсийг мэдрэх вий гэх мэт

Сэтгэл гутрал

Сэтгэлээр унах нь бидний өдөр тутмын амьдралд олонтаа тохиолддог билээ.  Уйтгар гунигтай байх нь хэвийн үзэгдэл бөгөөд амьдралд тохиолдох  бухимдлын хариу урвал юм.
Бидний ихэнх нь эдгээр сэтгэлийн хөдөлгөөнийг амархан даван туулж хэсэг  хугацааны дараа гунигтай байдлаас гарч чаддаг байна.
Гэвч, уйтгар гуниг удаан хугацаагаар үргэлжлэх нь наслахтай холбоогүй ба  амьдралын хэвийн үзэгдэл биш юм. Хэрэв таны уйтгар гунигтай байх нь удаан  хугацаагаар үргэлжилж урьдынх шиг амархан даван туулж чадахгүй байвал  энэ нь өвчний шинж бөгөөд эмчлүүлэх арга зам хайх хэрэгтэй болно. Сэтгэл  гутрал бол хувь хүний дутагдал биш юм. Энэ байдлыг та өөрөө эмчлэх гэж  оролдсоны хэрэггүй, чимээгүй шаналаад ч нэмэргүй.
Шалтгаан
Сэтгэл гутралд хүргэх шалтгаан дан ганц байдаггүй. Дараах шалтгаанаар сэтгэл гутралд орж болдог:
  • Амьдралдаа ямар нэг үнэ цэнэтэй зүйлийг алдах, аливаа нөхцөл байдалд  гүйцэтгэх үүрэггүй болох (тэтгэвэрт гарах г.м.), бие эрхтний үйл ажиллагаа муудах (хараа, сонсгол муудах), найз нөхөр болон гэр бүлийн гишүүнээ алдах
  • Амь насанд заналхийлсэн өвчин буюу өвдөлт ихтэй, удаан хугацаагаар  үргэлжлэх өвчнүүд (цус харвах, чихрийн шижин, хавдар, Алцгеймерийн өвчин г.м.)
  • Албан хүчээр эмнэлэг, асрамжийн газар, бусад газруудад удаан  хугацаагаар байх
  • Зарим нэг эмийн гаж нөлөөнөөс
  • Удмын хүчин зүйлүүд (гэр бүлд удам дамжин илэрдэг байж болно)
  • Тархины химийн бодисуудын тэнцвэр алдагдсанаас сэтгэлийн хөдөлгөөн,  бодол санаа, нойр, хоолны дуршил, зан үйлийн өөрчлөлтөд хүргэх
Эсвэл тодорхой шалтгаангүй байж болно.
Шинж тэмдэг
Дараах шинжүүдийн 5 буюу түүнээс илүү шинж илэрсэн ба 2 долоо хоногоос  илүү хугацаагаар үргэлжилсэн бол сэтгэл гутралд орсон гэж үзэж болно:
  • Байнга буюу ихэвчлэн уйтгартай, сэтгэл хоосорсон мэт санагдах
  • Амьдралд бага буюу огт сонирхолгүй байх, амьдралаас таашаал авахгүй байх
  • Ядрах, залхуурах
  • Амарч чадахгүй байгаа мэт санагдах
  • Унтаж чадахгүй байх буюу хэт их нойрмоглох
  • Хоолны дуршилд өөрчлөлт орох (хэт их идэх буюу хоолонд дургүй болох)
  • Өөртөө итгэлгүй болох
  • Өөрийгөө үнэ цэнэгүй мэт санах, шалтгаангүйгээр буруутгах
  • Анхаарал төвлөрөхөд хүндрэлтэй болох, шийдвэр гаргаж чадахгүй байх
  • Их уйлах
  • Үхэх, амиа хорлох бодол дахин дахин орж ирэх
Ахмад настнуудын дунд сэтгэл гутрал нь энгийн эмчилгээнд намддаггүй, биеийн ямар нэг шинж тэмдэгүүдтэй хавсарч илрэх нь их байдаг. Тухайлбал:
  • Гэдсээр өвдөх
  • Бүгчимдэх
  • Цээжээр өвдөх
  • Толгой эргэх
  • Зүрх дэлсэх
Эмчилгээ
Сэтгэл гутрал буюу депресс -ийн эсрэг эмийн болон эмийн бус олон эмчилгээнүүд байдаг. Зохистой эмчилгээний дүнд сэтгэл гутралд орсон ихэнх хүмүүс сайжирдаг  буюу хэвийн амьдралдаа эргэн ордог билээ. Иймээс эрт үед нь эмчид хандах  нь зөв.
Хэрэв сэтгэл гутралын шалтгаан нь мэдэгдэж байгаа бол хамгийн үр дүнтэй  эмчилгээ нь шалтгааны эсрэг эмчилгээ юм. Тухайлбал, уг байдалд хүргэсэн  эмийн бодисын хэрэглээг зогсоох, ганцаардлаас гарахад нь туслах г.м.
Сэтгэл гутралд орсон бүх хүмүүст зөвлөгөө өгөх эмчилгээний арга үр дүнтэй  байдаг. Тухайлбал, тусгайлан бэлтгэгдсэн зөвлөгч, сэтгэл зүйчид хандаж  өөрийнхөө сэтгэлийг зовоосон зүйлийг хуваалцан, ямар нэгэн шийдвэр гаргахыг оролдох.
Эмчийн бичиж өгсөн сэтгэл гутралын эсрэг эмүүд сэтгэлийн хөдөлгөөн, нойр,  хоолны дуршил, анхаарал төвлөрөлтийг хэвийн байлгахад тус болно. Гэвч,  эдгээр эмүүдийн үйлчилгээ нь 4-8 долоо хоногийн дараа илэрдэг. Тиймээс шууд сайжрахгүй байна гээд эм уухаа орхиж болохгүй. Мөн сайжирч  эхэлсний дараа эмээ 4-12 сар үргэлжлүүлэн уух нь өвчин дахихаас сэргийлэх  ач холбогдолтой. Ам хатах, өтгөн хатах, бэлгийн идэвх өөрчлөгдөх, толгой  эргэх, нойрмоглох зэрэг эмийн гаж нөлөө нь түр хугацаанд илэрдэг бөгөөд харьцангүй хөнгөн байдаг.
Зарим тохиолдолд хавсарсан эмчилгээ үр дүнтэй байдаг. Эмийн эмчилгээ нь  шинж тэмдэгүүдийг намдаах  үйлчилгээтэй байхад зөвлөгөө авах нь  амьдралын төвөгтэй асуудлуудыг хэрхэн үр ашигтай шийдвэрлэж байх талаар суралцахад хэрэгтэй байдаг. Ямар ч тохиолдолд эмчилгээг эрт эхлэх нь үр дүнтэй байдгийг санах нь чухал.
Урьдчилан сэргийлэлт
Дараах арга хэмжээнүүдийг хийж хэвшүүлвэл сэтгэл гутралаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой байдаг:
  • Найз нөхдийн холбоог олон жилээр хадгалах. Тэтгэвэрт гарах, хайрлаж  явсан хүнээ алдах зэрэг амьдралд гарах олон том өөрчлөлтүүдийг даван
    туулахад найз нөхөд тусладаг.
  • Гэр бүлтэйгээ холбоотой байх. Анхаарал халамжтай гэр бүл сэтгэл  гутралд орох магадлалыг багасгадаг.
  • Завгүй болон зорилготой байхын тулд сонирхдог зүйлсээ хийж, хөгжүүлж
    байх
  • Бие болон сэтгэлийн хувьд идэвхтэй байх. Биеийн хөдөлгөөнийг идэвхтэй байлгахаас гадна боловсролоо дээшлүүлэх сургалтанд хамрагдах, үгийн сүлжээ таах, шатар тоглох, телевизийн уралдаант тэмцээнд оролцох зэрэг  оюун санааг хөгжүүлэх, сэргээх үйл ажиллагаанд илүү оролцох хэрэгтэй.
  • Сэтгэл санаагаа бусадтай хуваалцаж бай. Өөрийн зовлонг хуваалцаж  болох тохирсон хүнийг сонго. Зовлонгоо хуваалцсанаар өөрийгөө эмчлэх нэг  алхам хийнэ.
  • Хүнд хэцүү зорилго битгий тавьж бай. өөрийнхөө боломжийг бодитой  үнэл. Том зорилтыг жижиг жижиг зорилтуудад хуваах хэрэгтэй. Дараа нь хамгийн чухлыг нь сонгоод өөрийн хийж чадах
  • Зохистой хооллож бай.

Гоо сайхны зарим бүтээгдэхүүн хортой байдаг

Бидний хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүний зарим нь арьсны хорт хавдар үүсгэж болзошгүй байдаг гэдгийг та мэдэх үү? Зарим гоо сайхны бүтээгдэхүүн үнэрээ ийм хортой байдгийг олон тооны судалгаагаар нотолсон байдаг болохоор эрүүл мэнддээ анхаарал тавих шаардлагатай болж байна.
Жишээлбэл, бид өдөр бүр шампунь, чийгшүүлэгч тос, дезодорант, нарны хамгаалалтын тос, хумсны лак, янз бүрийн үнэртэн гээд бараг 15 түүнээс ч илүү олон төрлийн гоо сайхны болон ариун цэврийн хэрэгсэл хэрэглэдэг. Тoxic-Free Legancy Coalition (СЕАТЛ) америк эмэгтэй хүний хэрэглэдэг ариун цэврийн хэрэгслийн найрлагад 10500 нэр төрлийн янз бүрийн химийн бодис ордог болохыг мэдэгдсэн байна. Улсын шалгалт, шинжилгээний дүнгээр эдгээр химийн бодисын ердөө 11%-нь эрүүл мэндэд хоргүй болохыг нотолсон байна. Зах зээл дээр нийлүүлэгддэг хувийн ариун цэврийн бүх хэрэгслийн 1/3 нь хамгийн бага гэхэд л химийн нэг бодис орсон байдаг. Эдгээр бүтээгдэхүүний найрлагад ордог химийн зарим бодис нь төрөлхийн зарим өвчин, мөн янз бүрийн хүнд өвчний эх үүсвэр болдог байна.
Хүн амын эрүүл мэндийг хамгаалах олон улсын байгууллага нь формальдигед, чулуун нүүрсний давирхай, арьсны өнгөн хэсгийг өвчлүүлдэг бодис болох фталит болон хар тугалга, мөнгөн ус зэрэг нейтротоксин гэх мэт химийн бодис нь гоо сайхны бүтээгдэхүүний найрлаганд ордог болохыг тогтоосон байна.
Гоо сайхны зүйлс худалдаж авахдаа шалгаж авч байгаарай
Сүүлийн үед энэ асуудлаар нааштай арга хэмжээ авч эхэлж байна. 5 сард Skin Deep-ийн аюулгүй гоо сайхны бүтээгдэхүүний тухай мэдээллийн сан шинчлэгдэж, хэрэглэгчдэд хэрэглэхэд нь хялбар, илүү тохиромжтой болсон билээ.
25000 нэр төрлийн гоо сайхны хэрэгслийн /энэ нь ердөө л зах зээл дээр борлуулагдаж байгаа бүтээгдэхүүний 1/3 юм/ найрлагын талаархи мэдээлэл дотроос хүний эрүүл мэнд, мөн түүнчлэн бидний амьдралд аюул учруулж болох тийм ямар бодис орсон талаархи мэдээлийг олж болох юм. Skin Deep-ийн төсөл нь (Environmental Working G????? (EWG))-ийн хүрээлэн буй орчинг хамгаалах төрийн бус байгууллагын дэмжлэгээр хэрэгжсэн юм. Skin Deep-ийн мэдээллийн сангаас таны өдөр тутам хэрэглэдэг бүтээгдэхүүний тухай мэдээллийг олох боломжтой. Энэ нь таны эрүүл мэндэд хоргүй,  шинэ, экологийн цэвэр гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авахад тань тус болох учиртай юм.
Европын шийдвэр
Европын химийн агентлаг (European Chemicals Agency) Евросоюз нь REACH (Registration, Evaluation and Authorisation of Chemicals – химийн бодис ашиглах, зөвшөөрөл авах, дүгнэлт гаргах) шиг маш чухал хууль боловсруулж гаргасан. Энэ хуулийн дагуу гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийхээ найрлагад орсон химийн бодисын аюулгүй, хоргүй болох талаархи мэдээллийг тус агентлагт мэдээлж байх ёстой юм. Энэ нь химийн бодис хэрэглэхийг хориглох асуудлыг шийдэхэд бас нэг том алхам болж байгаа билээ.
Европод REACH-ээс өмнө гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад ордог 1000 гаруй хольцыг хориглосон байдаг бол  АНУ-д ердөө л 8 – ыг хориглодог байна.
Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг зарим компани бүтээгдэхүүнээ АНУ-д болон Европод гэсэн хоёр янзын зориулалтаар үйлдвэрлэдэг. Энэ нь Европод хориглосон химийн бодис агуулсан бүтээгдэхүүнийг Америкад нийлүүлдэг гэсэн үг юм. Харин энэ стратегийг хэрэгжүүлнэ гэдэг логистик талаасаа ч, PR талаасаа ч аль аль нь хэцүү асуудал билээ. Ийм учраас ойрын хугацаанд Америкад гаргадаг гоо сайхны бүтээгдэхүүний найрлаганаас  хориотой бодисыг нь авч хаях юм.
Та яавал зохих вэ?
Ариун цэврийн хэрэгслийн хортой бодистой холбоотой эрсдлийг багасгахын тулд Skin Deep-ийн мэдээллийн баазад хандаж, доорхи зөвлөгөөг дагаарай.
• Гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авахдаа анхааралтай ханд. ЕWG-д арьс цагааруулах болон “хөгшрөлтийн эсрэг” лосьон, арьс борлуулах, хумсны будаг, үсний будаг зэрэг “асуудалтай хэрэгсэл”-ийн  ангилалд багтдаг бүтээгдэхүүний жагсаалтыг гаргасан байгаа.
• Сайхан үнэр шингээсэн гоо сайхны бүтээгдэхүүн болон үнэртэнг аль болох бага хэрэглээрэй. Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ найрлагад орсон бодисын талаар ганц ч үг цухуйлгадаггүй. Ийм учраас тэдгээрийн найрлагад нейротоксин,  аллерген орсон байж болзошгүйг үгүйсгэх аргагүй юм. Тэр бүү хэл, “үнэргүй” гэсэн бичигтэй бүтээгдэхүүний цаана химийн бодисын хурц үнэрийг мэдэгдүүлэхгүй дарсан тохиолдол цөөнгүй гардаг.
• Реклам, зар сурталчилгаанд нэг их  итгэхийн хэрэггүй. Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ямар ч нотолгоогүй хирнээ “цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн” гэсэн хэллэгийг ихээр хэрэглэдэг.
• Энгийн хэрэгсэл хэрэглэхийг хичээгээрэй. Гоо сайхны бүтээгдэхүүн ямар ч хольцгүй байх тусмаа илүү аюулгүй байдаг.

Та хэр өөдрөг хүн бэ?

Хүмүүсийг ерөнхийд нь өөдрөг үзэлтэн буюу оптимист, бодитоор хандагч буюу реалист, гутранги үзэлтэн буюу пессимист гэж хувааж болдог. Та эдний хаана нь хамаарагдах вэ?

Та хэр өөдрөг хүн бэ?

1. Таны зүүд:

2. Та өглөө дөнгөж сэрээд юун тухай боддог вэ?

3. Өглөөний хоол идэхдээ яадаг вэ?

4. Сонин уншиж байхдаа юуны өмнө юуг анхаардаг вэ?

5. Ноцтой хэрэг, гэмт үйлдэл, дуулиан шуугианы тухай уншаад яадаг вэ?

6. Танихгүй хүнтэй анх уулзахдаа яадаг вэ?

7. Гудамжинд, кино театрт хүн таныг нүд салгалгүй ширтэн ажиглаж байгааг мэдвэл яах вэ?

8. Танихгүй хотод очоод хаягийн дагуу хайж олох болвол яах вэ?

9. Ажлын өдрийг ямар бодолтойгоор эхлүүлдэг вэ?

10. Та ямар нэг тоглоомонд хожигдож байгаа бол яах вэ?

11. Их идвэл таргалуулдаг маш чихэрлэг, илчлэг амттай юмнаас бага зэргийг өгвөл яах вэ?

12. Өөрт чинь дажгүй санагддаг хүнтэй хэрэлдвэл яах вэ?

13. Угаалгын өрөөнд ороод биеэ толинд харж байхдаа юу гэж боддог вэ?

14. Хайр дурлалд яаж ханддаг вэ?

15. Эмнэлгийн үзлэгт орчихоод хариуг нь хүлээж байна гэнэ. Юу бодох вэ?

16. Өдрөөс өдөрт хүмүүстэй уулзаж, харьцахдаа юу гэж бодож байдаг вэ?

17. Урт хугацааны аялалд явах болжээ. Та яаж бэлдэх вэ?

18. Эдгээр өнгөнүүдийг аль нь танд илүү таалагддаг вэ?

19. Шийдвэр гаргаж байхдаа юунд найддаг вэ?

20. Сонголт хийх боломж өгвөл юуг сонгох вэ?

Иллэг буюу массаж

Ерөнхий

Ядаргаа тайлж, эсвэл биеийг сэргээх, эмчлах, гоо сайхны нөлөө үзүүлэх зорилгоор бие, аль нэг эрхтэний гадаргуйд аргааар механик нөлөө үзүүлэхийг иллэг буюу массаж гэнэ. Массажийг дийлэнхдээ гараар хийдэг  боловч тусгай багаж ашиглан хийх нь олонтаа.


Өрнө дахинд хэрэглэгддэг массаж гэдэг нэршил нь араб хэлний зөөлөн дарах гэсэн утгатай “маss” гэсэн үгнээс гаралтай юм байна.

Шалтгаан

Иллэг нь арьс, булчин, шөрмөс, үе, холбоос, судасны хананд байрладаг мэдрэлийн эсийн төгсөглүүдийг цочроох замаар мэдрэлийн системд нөлөөлдөг. Үүссэн нь цочроо нь төв мэдрэлийн системээр дамжин тархины зохих хэсгүүдэд хүрдэг. Үүний хариуд тархинд үүссэн хариу урвалын үр дүнд бие махбодит физиологийн өөрчлөлт бий болдог.

Мэдрэлийн хүчин зүйлээс гадна гумораль буюу шингэний хүчин хүчин зүйл чухал үүрэгтэй. Иллэгийн нөлөөгөөр биологийн идэвхит бодисууд /эдийн гормонууд / арьсанд бий болж, цусанд ордог. Эдгээрийн тусламжтай гаар судасны хариу өөрчлөлт, мэдрэлийн цочроо дамжих, зэрэг үйл явц өрнөдөг.

Массажны нөлөөг бий болгодог гурав дахь хүчин зүйл нь механик үйлчлэл юм. Энэ нь татах, дарах сунгах зэргээр илэрч биеийн тунгалаг, цус, эд хоорондын шингэн зэргийг хөдөлгөөнийг эрчимжүүлэх зэрэг нөлөө үзүүлнэ. Массажны үеийн механик нөлөө нь биед болж байгаа үйл явцыг хурдасган, иллэг хийгдэж байгаа хэсгийн амьсгалах чадварыг сайжруулна.

Хориг

Дараахь нөхцөлүүдэд массаж хийхийг хориглодог, үүнд :

өндөр халуун
хурц үрэвсэл үйл явц
цус алдалт,
идээт үрэвсэл
арьсны өвчин
арьсны гэмтэл
хэт хөөрөх, хэт ядрах
судасны үрэвсэл , судас бүдүүрэх
Төрөлхийн мэнгэ болон хортой, хоргүй хавдарт иллэг хийж болохгүй.
Жирэмсэн, сарын тэмдэг ирсэн, эвэрхийтэй, бөөр болон цөсөндөө чулуутай үеүдэд гэдсэнд иллэг хийж болохгүй. Хоол идсэний дараагаар мөн адил. Цаашлаад массаж, түүний төрөл зүйлийн сонголтын талаар эмчээсээ заавал авах хэрэгтэй.

Ахуйн цэвэрлэгээний бодис зөв сонгох

Гэр орон цэвэр байх нь эрүүл саруул явахын гол үндэсүүдийн нэг билээ. Тиймээс ч аяга таваг угаагч, угаалгын нунтаг, цайруулагч, ариутгагч гээд элдэв төрлийн химийн бодис та бидний өдөр тутмын хэрэглээ болсон.
Гэхдээ цэвэрлэгээ хийхдээ хамгийн хатуу, хамгийн супер бодисыг сонгож аваад нэг мөр, “нам” цэвэрлэх гээд хэтрүүлээд байдаг талтай. Ингэж хүчтэй, олон гаж нөлөө ихтэй химийн бодис сонгож авснаар өөрсдийн эрүүл мэнддээ хор хүргэж байгаагаа хүн тэр бүр мэддэггүй. Гэтэл эдгээр хамгийн “нам” цэвэрлэдэг бүтээгдэхүүнүүд нь химийн хүчтэй бодисууд байдаг. Эдгээр бодисууд нь багтраа буюу астма үүсгэх, нүд ба хамар, арьсны салст бүрхэвчийг цочроох, харшил эхлүүлэх гаж нөлөөтэй байх нь олонтаа. Тиймээс аяга таваг угаагч, ариутгагч, цэвэрлэгч бодис авахдаа шошго дээрх найрлага, орц, зааварчилгааг маш сайн уншиж байж, өөрт аюулгүй, харшилгүй, гаж нөлөөгүйг нь сонгож авах хэрэгтэй юм.
Жишээ нь:
Хлор, хлорамин ба хлорын органик нэгдлүүд нь зүрх судасны өвчлөлийн шалтгаан болж, судасны хатуурал, цус багадалт, цусны даралт ихдэлт үүсэхэд нөлөөлөх эрсдэл маш өндөр байдаг. Улмаар өдөр болгон хлортой усаар усаар цэвэрлэгээ хийх нь арьс ба үсний байдалд таагүй нөлөө үзүүлдэг. Ийм ч болохоор Европын холбооны улсуудад хлор агуулсан ихэнх нэгдлүүдийг ахуйн зориулалтаар ашиглахыг 1987-оос хориглосон байдаг.
Фосфат, фосфонатууд нь ус зөөллөгч хэлбэрээр дийлэнх угаалгын нунтагт агуулагддаг бөгөөд арьсанд харшил өгөх эрсдэл их өндөр. Үүнийг олон ч гэрийн эзэгтэй мэдэрсэн. Үүнээс гадна фосфатууд нь нуур, цөөрөмд орвол замаг, усны ургамлын тэжээл болж, хэт ихээр ургах нөхцлийг бүрдүүлж, улмаар усны бусад амьд биетүүдийг үхэлд хүргэдэг. Тиймээс орчин үед хариуцлагатай үйлдвэрлэгчид нь ахуйн химийн хэрэгсэлд фосфат хийхээс татгалзах болсон. Фосфатуудыг цеолит ба поликарбоксилатуудаар орлуулдаг.
Гадарга идэвхтэй анионт бодисууд нь гол төлөв угаалгын нунтаг, аяага таваг угаагч бодисуудад агуулагддаг. Гадарга идэвхтэй бодисууд нь эд зүйлсийг хир буртгаас цэвэрлэдэг бөгөөд дотроо анионт, катионт, ионогений бус гэсэн гурван үндсэн төрөл байдаг. Эдгээрээс хамгийн аюултай нь анионт гадарга идэвхтэй бодисууд юм. Учир нь ийм гадарга идэвхтэй бодисууд нь арилалгүйгээр сав суулгаар дамжин хүний биед ордог. Халуун усаар арван удаа булхан зайлсан ч ийм бодис нь арилалгүй үлдээд хүний биед нэвтрэх аюултай. Тиймээс ийм сөрөг нөлөөг багасгахын тулд гадарга идэвхит бодис /surfactant/ -ын агуулга нь 5% ихгүй угаагч шингэнийг ашиглах нь хамгийн зохистой.
Натрийн гипохлорид нь (sodium hypochlorite) нь цайруулагч бодисуудад агуулагддаг. Энэ бодис нь тогтворгүй болхоор агуулж байгаа хлороо маш хурдан ялгаруулдаг. Харин хлор ямар сөрөг нөлөөтэйг дээр өгүүлсэн.
Нашатырийн спирт нь шил, толь өнгөлөн цэвэрлэгч бодисуудад агуулагддаг. Цэвэрлэх явцад хэтрүүлбэл нүд ба амьсгалын замыг цочроох, толгой өвдүүлэх аюултай.
Нитробензол нь шахмал шал буюу манайхны ярьж заншсанаар паркет ба мебель эд өнгөлөгчдөд ашиглагддаг бөгөөд багтраа үүсгэх, бөөлжүүлэх нөлөө үзүүлнэ.
Формальдегид нь хадгалагдах хугацааг уртасгагч бөгөөд хорт хавдар үүсгэгч бодис юм.
Фенол ба крезолууд нь нянгийн эсрэг бодис бөгөөд маш идэмхий, агуулга нь өндөр бол гүйлгүүлэх, толгой эргэх, элэг ба бөөрний үйл ажиллагааг доголдуулах зэрэг сөрөг нөлөөтэй.
Эдгээр бодисуудыг онцгой анхаарахаас гадна авч байгаа аяга таваг угаагч, угаалгын нунтаг, өнгөлөгч, ариутгагч, цайруулагч, цэвэрлэгч зэрэг ахуйн химийн бодисны сав, баглаан дээрх дараах тэмдэглэгээг анзаарч байх хэрэгтэй.
Цочроогч бодис
Цэвэрлэгч, угаагч бодис бүхий сав баглаан дээр олонтаа харж болно. Нүд, арьсанд хүрсэн үед цочроон загатнаа үүсгэх, үрэвсүүлэх аюултай. Тиймээс гартаа бээлий өмсөн ашиглана. Ашиглаж байх үедээ өрөө, тасалгааны цонхыг нээн сайтар агааржуулахгүй бол ууршил нь ханиалга өдөөх, амьсгалын дээд замыг үрэвсүүлж болзошгүй.
Хортой бодис
Будаг шингэлэгч /манайхан “расворитль” гэж хэлээд байдаг/, лак, будагны саван дээр байдаг. Хүнд хортой бодис агуулагдсан бүтээгдэхүүн гэдгийг анхааруулж байдаг.
 Идэмхий бодис
Хоолойн бөглөө гаргагч бодис бүхий саван дээр заавал ийм тэмдэг байх ёстой. Тухайн бодис найрлагадаа шүлт, эсвэл хүчлийг өндөр тунгаар агуулсан гэдгийг зааж байдаг. Тиймээс арьсанд хүрвэл маш хүчтэй түлдэг. Ийм бүтээгдэхүүнтэй ажиллахдаа хамгаалтын бээлий заавал өмсөх ёстой.
 Байгаль орчинд аюултай
Амьтан, ургамалд аюул учруулж болзошгүй бодис агуулж байгааг заасан тэмдэг. Тэгэхээр сав баглааг нь хамаагүй хаяхгүй, хүүхэд, амьтан хүрэхээргүй газар хадгалах ёстой.
Энэ мэтээр ахуйн химийн бодисууд нь таагүй үр дагавар ихтэй болохоор аюулгүй, сөрөг үр дагаваргүй гар доорх хамгийн энгийн хэрэгсэл, бодис ашиглан цэвэрлэгээ хийх боломж ямагт байдгийг санаж байх хэрэгтэй. Тухайлбал,
• Хүнсний сод нь аяга, таваг, савыг элдэв толбо тосноос бүрэн арилгадаг. Хөргөгч, хивс зэргийг цэвэрлэх, ариутгахад хэрэглэхэд хэрэглэж болно.
• Нимбэгний шүүс нь зэв арилгана, шил, толийг маш сайн цэвэрлэн өнгө оруулдаг.
• 00-ийн өрөөнд гол төлөв хэрэглэдэг үнэр оруулагчдыг аль болох ашиглахгүй байсан нь дээр.
• Хүнсний уксусыг /манайхан “орос цуу” гэж хэлээд сурчихсан байдаг/ цайны жижиг халбага хоёрыг 1 литр усанд хийчихсэн байхад л шил, толь, “плита” цэвэрлэх маш сайн уусмал болдог.

Батганаас яаж салах вэ?

Гарын дорхи материалаар батга -наасаа салж болохнээ. Үүнд өргөст хэмхийг ногоо үрэгчээр үрж хоолны халбагаар гурвыг буцалсан усанд хийж 2-3 цаг байлгана. Дараа нь өргөст хэмхээ марлиар шүүж аваад зөгийн бал цайны халбагаар нэг хийж уустал нь сайтар хутгана.
Нүүрээ цэвэрлэсний дараа уусмалаасаа хөвөнд шингээж нүүрээ арчина. Хэрвээ батга үрэвссэн бол дараах аргыг хэрэглэнэ. Үүнд: Цэвэрлэж, сайтар угаасан түүхий төмсийг ногоо үрэгчээр үрнэ. 100гр төмсөн дээр зөгийн бал цайны халбагаар нэг удаа хийж сайтар хутгана. Бэлэн болсон түрхлэгээ марлин дээр 1см-ээс доошгүй зузаантай түрхэж нүүрнийхээ батгатай хэсэгт тавьж бинтээр бооно. 2 цагийн дараа уяагаа тайлаад нүүрнээсээ болгоомжтой хуулж авна. Ийм аргыг өдөрт хэд хэдэн удаа давтан хийж болно. Батгаа цэвэрлэхдээ нэг стакан ус буцалган шар дэрний навч нунтаглан нэг хоолны халбагыг хийж таглан 30 минут байлгана. Дараа нь цайны халбагын талаар нэг зөгийн бал хийж хутгаад бүлээнээр нь өдөрт 2-3 удаа нойтон жин тавих буюу шавшина.
Батгатай тэмцэхэд яагаад хөдөлгөөн болон нарны гэрэл тус болдог вэ?
Идэвхитэй хөдлөх, биеийн тамираар хичээллэх нь зөвхөн цусны судасны системийн ажиллагаанд төдийгүй хөлс ялгарахад ч түлхэц болдог. Бие организмаас гарах хөлстэй хамт шаар шавхдас бас ялгардаг. Нарны туяа нь давсалсан устай хослоод батгыг хатааж арьс өөрөө сэргэхэд нь дөхөм болдог. Эмийн сангаас та угаалганд зориулсан далайн давс худалдаж аваад усанд орохдоо усандаа хийж хэрэглэж болно. Энэ ч бас далайн усанд орж буй адил сайхан тус болно.
Батга арилгах -ад өөр юу тус болох вэ?
Өдөр болгон хоёр литр ус, шүүс эсвэл өвсний цай ууж байгаарай. Энэ нь бие организмаас шаар шавхдас гарахад дөхөм болно.
Гоо сайхнаа хадгалъя гэвэл ямар хоол хүнс хэрэглэх вэ?
Үсэнд – А,В2, В6, F, H       Нүдэнд – А, В2     Шүдэнд – E, D    Хумсанд – A, D, C
Арьс болон бүх бие организмд A, B, B12, E, F витаминууд сайн нөлөө үзүүлдэг.
Ямар витамин ямар хүнсэнд илүү их агуулагддаг вэ?
А: Элэг, өндөг, загас, аарц, сүү, жимс, лууван, улаан лооль
В: Элэг, сүү, өндөг, дрожж, улаан буудай, вандуй
В2: Сүү, аарц, өндөг, гахайн мах
В6: Элэг, бөөр, тархи, гадил жимс, үзэм, чавга
В12: Элэг, бөөр, өндөгний шар
С: Улаан өнгийн бүх төрлийн жимс, ногоо, өнгөт байцаа, ногоон вандуй
D: Элэг, загас, өндөгний шар, мах, ургамлын тос
E: Сүү, улаан буудай
F: Хатаасан жимс
H: Элэг, мөөг, самар, шоколад, сүү

Зүрхний шигдээс

Зүрхний шигдээсийн гол илрэл нь цээжээр хатгах юм. Бахтай адил боловч арай хүчтэй өвдөлт юм. Зарим хүмүүс бахтай биш мөртлөө зүрхний шигдэ...