Ерөнхий
Ядаргаа тайлж, эсвэл биеийг сэргээх, эмчлах, гоо сайхны нөлөө үзүүлэх зорилгоор бие, аль нэг эрхтэний гадаргуйд аргааар механик нөлөө үзүүлэхийг иллэг буюу массаж гэнэ. Массажийг дийлэнхдээ гараар хийдэг боловч тусгай багаж ашиглан хийх нь олонтаа.
Өрнө дахинд хэрэглэгддэг массаж гэдэг нэршил нь араб хэлний зөөлөн дарах гэсэн утгатай “маss” гэсэн үгнээс гаралтай юм байна.
Шалтгаан
Иллэг нь арьс, булчин, шөрмөс, үе, холбоос, судасны хананд байрладаг мэдрэлийн эсийн төгсөглүүдийг цочроох замаар мэдрэлийн системд нөлөөлдөг. Үүссэн нь цочроо нь төв мэдрэлийн системээр дамжин тархины зохих хэсгүүдэд хүрдэг. Үүний хариуд тархинд үүссэн хариу урвалын үр дүнд бие махбодит физиологийн өөрчлөлт бий болдог.
Мэдрэлийн хүчин зүйлээс гадна гумораль буюу шингэний хүчин хүчин зүйл чухал үүрэгтэй. Иллэгийн нөлөөгөөр биологийн идэвхит бодисууд /эдийн гормонууд / арьсанд бий болж, цусанд ордог. Эдгээрийн тусламжтай гаар судасны хариу өөрчлөлт, мэдрэлийн цочроо дамжих, зэрэг үйл явц өрнөдөг.
Массажны нөлөөг бий болгодог гурав дахь хүчин зүйл нь механик үйлчлэл юм. Энэ нь татах, дарах сунгах зэргээр илэрч биеийн тунгалаг, цус, эд хоорондын шингэн зэргийг хөдөлгөөнийг эрчимжүүлэх зэрэг нөлөө үзүүлнэ. Массажны үеийн механик нөлөө нь биед болж байгаа үйл явцыг хурдасган, иллэг хийгдэж байгаа хэсгийн амьсгалах чадварыг сайжруулна.
Хориг
Дараахь нөхцөлүүдэд массаж хийхийг хориглодог, үүнд :
өндөр халуун
хурц үрэвсэл үйл явц
цус алдалт,
идээт үрэвсэл
арьсны өвчин
арьсны гэмтэл
хэт хөөрөх, хэт ядрах
судасны үрэвсэл , судас бүдүүрэх
Төрөлхийн мэнгэ болон хортой, хоргүй хавдарт иллэг хийж болохгүй.
Жирэмсэн, сарын тэмдэг ирсэн, эвэрхийтэй, бөөр болон цөсөндөө чулуутай үеүдэд гэдсэнд иллэг хийж болохгүй. Хоол идсэний дараагаар мөн адил. Цаашлаад массаж, түүний төрөл зүйлийн сонголтын талаар эмчээсээ заавал авах хэрэгтэй.

No comments:
Post a Comment