Thursday, April 20, 2017

Газарзүй

Нийт нутаг дэвсгэрийн 60 орчим хувь нь тусгай хамгаалалттай. Мөн зүүн талаараа ДөргөнХар-Ус нуураар, баруун тал нь Жаргалант, Бумбат хайрхануудаар хүрээлэгдсэн хангай, говь хосолсон нутаг юм.Газарзүйн онцлог. Далайн түвшнээс дээш 1132.3-3796 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Монгол орны баруун бүсэд хамрагдах Их нууруудын хотгорт байрлах бөгөөд Газар хөдлөлийн эрчим 7 балл. Сумын нутаг дэвсгэр нь өндөр уул, толгод ихтэй, их нуурын хотгор, өргөн уудам тал хээр нутагтай бөгөөд бэлчээрийн мал аж ахуй, газар тариалан эрхлэхэд тохиромжтой. Цаг уурын нөхцөл. Өвөлдөө хүйтэн, зундаа огцом халдаг онцлогтой. 1 дүгээр сарын дундаж температур -26 °С 7 дугаар сарын дундаж температур +19.1 °С жилийн дундаж салхины хурд 2.2-2.8 м/с жилийн хур тунадасны нийлбэр 127 мм Нийт газар нутгийн хэмжээ 601679 га. ЭДИЙН ЗАСАГ Орон нутгийн төсөв Сумын төсвийн нийт орлого нь 1.900.0 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1.0 сая төгрөг, сумын өөрийн орлого 135.9 сая төгрөг, ОНХС-аас 349.2 сая төг, санхүүгийн дэмжлэг 452.3 сая төгрөгийн орлогоос бүрддэг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1.900.0 сая төгрөг байна. Нийт зардлын 47 хувь нь цалин, 6 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 47 хувийг нь бусад зардал эзэлж байна. Эдийн засгийн бүтэц Тус сумын эдийн засгийн гол салбар нь мал аж ахуй, газар тариалан, худалдаа үйлчилгээний салбар болж байна. Бизнесийн үйл ажиллагаанд 35 аж ахуйн нэгж, ШТС-4, Бизнес-Инкубатор төв цогцоороо /14 нэр төрлийн цех/ дэлгүүр, ТҮЦ, гуанз, ундааны цех, талх нарийн боовны цех -3 тус тус ажиллаж мал аж ахуй дагнан эрхлэгч 1160, худалдаа дагнан эрхлэгч 37, тээвэр дагнан эрхлэгч 14 иргэн байна. Мал аж ахуй Сумын эдийн засгийн үндсэн салбар нь уламжлалт бэлчээрийн мал аж ахуй юм. Сүргийн бүтэц нь нутгийн үүлдрийн мах, ноосны хонь, ноолуурын чиглэлийн ямаа юм. Сүүлийн жилүүдэд малын тоо толгой жил дараалан өсч, зуун эхээс бойжуулах төлийн тоо нэмэгдэж, улсын сайн малчин 13, аймгийн сайн малчин 46, мянгаас дээш толгой малтай өрх 30 гаруй боллоо. Хэдийгээр мал сүрэг толгойн тоогоор өсч байгаа нь сайн тал боловч нийт малын 50-аас дээш хувийг ямаан сүрэг эзэлж, сүрэг хоорондын зохистой бүтэц алдагдаж, бэлчээрийн даацад сөргөөр нөлөөлж байна. Сумын хэмжээнд 179913 толгой малтайгаас 2444 тэмээ, 6463 адуу, 6198 үхэр, 70558 хонь, 94250ямаа байна. цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 3.2 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 0.01 хувь байна. Газар тариалан Сумын хэмжээгээр жилд 2.5 га талбайд үр тариа, 20 га талбайд төмс, 7.5 га талбайд хүнсний ногоо, 21.5 га талбайд тэжээлийн ургамал тариалж 7.2 тонн үр тариа, 103.5 тонн төмс, 15.5 тонн хүнсний ногоо, 42.5 тонн тэжээлийн ургамал 1000 тн хадлан бэлтгэн хураан авдаг. ИНЖЕНЕРИЙН ДЭД БҮТЭЦ Зам тээвэр. Аймгийн төв, төв суурин газраас алсмагдмал сумын нутаг дэвсгэрт сайжруулсан болон хар зам байхгүй сумын төвөөс 80 км-ын зайд УБ болон хэвтээ тэнхлэгийн төв замтай нийлдэг. Цахилгаан хангамж. Сум нь 2007 онд баруун бүс /Оросын холбооны улс болон Дөргөний усан цахилгаан станц/-ийн эрчим хүчний системд холбогдсон. Ус хангамж. Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 3 гүний худаг, 3000 м3 багтаамжтай 3 усан сан, 3000 м3/хоног хүчин чадалтай 3 насостой 1 ус зөөлрүүлэх цэнгэгжүүлэх төхөөрөмжтэй цэвэр усны шугам сүлжээ байхгүй, сумын төвийн айл өрх, албан байгууллага гүний худгаас усаар хангагддаг. Дулаан хангамж. Сумын төвд 1 төвлөрсөн уурын зуухтай, ашиглалтаас гарсан. ЗДТГ, Эрүүл мэндийн төв, 12 жилийн бүрэн дунд сургууль, дотуур байр, Цэцэрлэг, Соёлын төв, БИТ /бизнес инкубатор төв/ ХААН банк, Хадгаламж банк, Цаг уур, Цагдаагийн кабон зэрэг 10 обьектийг нам даралтын зуухаар халаалт өгч байна. Орон сууцны хангамж Сумын хэмжээнд хуучин инженерийн бүрэн хангамжтай 12, 4 айлын нийтийн 2 орон сууц байгаа бөгөөд нэгдсэн халаалт, усны шугам ажиллахаа больсон бусад нь амины орон сууц, гэр сууц юм. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй. Сумын Засаг даргын Тамгын газар Ардчилсан шинэ үндсэн хуулийн заалтаар 1992 онд Засаг дарга гэдэг бол нутгийн захиргааны байгууллага юм. Түүний ажлын алба нь Засаг даргын тамгын газар байна гэж зааснаар сумын Засаг даргын тамгын газар нь анх 1992 онд 17 орон тоотой байгуулагдан төрийн үйлчилгээг ард иргэдэд түргэн шуурхай үйлчлэн хүргэж байгаа ба өнөөдрийн байдлаар 19 орон тоотой үйл ажиллагаа явуулж байна. Ерөнхий боловсролын сургууль Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 21 бүлэгт 536 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 66 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 55.5 хувь, суурь боловсролын хамран сургалт 64.4 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 28 багш хамрагдаж байна. Цэцэрлэг Төрийн өмчийн “Бүжинхэн” цэцэрлэгийн үндсэн сургалтанд 105, гэр цэцэрлэгт 117 ээлжийн бүлэгт 25 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 96,0 хувьд хүрсэн. “Бүжинхэн” цэцэрлэг Урд гол багийн 1-р хороонд байршилтай 90 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 105 хүүхэд хүмүүжиж байна 18 багш, ажиллагсадтай 1990 онд ашиглалтанд орсон улаан тоосгон хийцтэй, Инженерийн төвлөрсөн хангамжгүй. Япон улсын “Өвсний үндэс” хөтөлбөр төслөөр 2011 онд цэцэрлэгийн барилгад их засвар хийгдсэн. Эмнэлэг Суманд улсын төсвийн 13 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 14 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна. 2012 онд нийт 65 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл байхгүй, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 227, осол гэмтэл 8, халдварт өвчлөлийн 3 тохиолдол гарсан байна Сумын Соёлын төв-Хөөмэйн ордны барилга 2010 онд ашиглалтанд орсон. 250 хүний суудалтай. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг бүх төрлийн соёл урлагийн үйл ажиллагаа явагддаг. Соёлын төв Соёлын төв Урд гол багийн 1-р хороонд байршилтай 250 хүний суудалтай 5 ажиллагсадтай ЧАНДМАНЬ – БИТ /Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар/ Орон нутагт жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, мэргэжлийн дадлага туршлага олгох зориулалттай Бизнес-Энкубатор төв байгуулан 14 төрлийн цех ажиллуулж 40 гаруй иргэдийг ажлын байраар ханган Дөргөн, Дарви, Зэрэг сумдаас 15 иргэнийг бойжуулан гаргасан. СУМАНД ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСЛҮҮД -Малын индексжүүлсэн даатгал төсөл -Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл -Тогтвортой амьжиргаа -Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд -Дэлхийн байгаль хамгаалах сангийн төсөл -Мерси-кор төсөл -Хүүхдийн эрх-Хөгжил төсөл Чандмань сумын түүх дурсгал болон үзэсгэлэнт газрууд Чандмань сум нь Ховд аймгаас 156-км-т оршдог Жаргалант, Бумбат алтай, Хар усан нуур, Хар нуур, Дөргөн нууруудаар хүрээлэгдсэн говь тал хээр, ой өндөр уул хосолсон байгалийн бүс бүслүүрүүд хосолсон үзэсгэлэнт газрууд олон байдаг

No comments:

Post a Comment

Зүрхний шигдээс

Зүрхний шигдээсийн гол илрэл нь цээжээр хатгах юм. Бахтай адил боловч арай хүчтэй өвдөлт юм. Зарим хүмүүс бахтай биш мөртлөө зүрхний шигдэ...